Changing Taiga - Mongolian

ЗӨВЛӨМЖҮҮД

ЦААТНУУДЫН УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГИЙГ БҮРТГЭЖ, ХАМГААЛАХ Духачуудыг уламжлалт хэл, цаатны уламжлалт нэр томьёо, цаа бугын аж ахуй болон нүүдлийн туршлага, түүнчлэн газар болон түүний байгалийн нөөцийн түүхэн болон өнөөгийн ашиглалтын талаарх хүйсийн ялгавартай мэдлэгээ бүртгэх чадвар, чадавхитай болгох. Хөвсгөл аймагийн баруун хойд бүс дахь биологийн төрөл зүйлийг тогтвортой ашиглаж, хамгаалж ирсэн соёлын үндэс суурийн талаархи мэдлэгийг дээшлүүлэхийн тулд цаатнуудын уламжлалт хоол хүнсний соёлыг баримтжуулах. Хэл нь соёлын өвөрмөц байдал, мэдлэгийг тээж явдаг учраас духачуудын хүүхдүүдэд төрөлх хэлийг нь зааж сургах нөхцлийг бүрдүүлэх.

ОРОН НУТГИЙН ИРГЭД ДЭЭР ТҮШИГЛЭСЭН ХЯНАЛТ, УДИРДЛАГЫГ БИЙ БОЛГОХ Цаа бугын тоо толгой болон цаа бугын нүүдлийн замд гарч буй өөрчлөлт, газар ашиглалтын өөрчлөлт, үйлдвэрийн бүтээн байгуулалт, орон нутгийн цаг уурын хэлбэлзэл болон цаатнууд болон тайгын экосистемд нөлөөлж буй байгаль орчин, нийгэм, эдийн засгийн бусад өөрчлөлтийг хянах. Хяналтыг явуулахдаа уламжлалт мэдлэгийг технологитой хослуулж явуулбал зохино. Цуглуулсан мэдээллийг цаатнуудын шийдвэр гаргах явц болон цаа бугын аж ахуйн удирдлага, түүнчлэн орон нутаг, аймаг, улсын хэмжээний төлөвлөлт, шийдвэр гаргах явцад хэрэглэх боломжтой. Биологийн төрөл зүйл болон духа цаатнуудын уламжлалт амьжиргааг дэмжих орон нутгийн түншлэл болон хамтын ажиллагааны удирдлагын төлөвлөгөө гаргах ба/буюу нэмэлт өөрчлөлт оруулах. Экосистемийн тогтвортой удирдлагын талаархи духачуудын уламжлалт мэдлэг дээр тулгуурлан удирдлагын горим журмыг боловсруулбал зохино. Ан агнуурын хууль тогтоомж цаатнуудын хүнс болон орлогын эх сурвалжид хэрхэн нөлөөлж байгааг тогтоохын тулд одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомжийг үнэлэх.

СҮРГИЙН ХЭМЖЭЭГ ӨСГӨЖ, ЦАА БУГЫН ЭРҮҮЛ АХУЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ Цаа бугын сүргийг өсгөх хөтөлбөр бий болгож, үндэсний болон олон улсын хамтран ажиллах түншүүдийг олж тогтоох. Цаа бугын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх хөтөлбөр боловсруулах. Үүнд өрнийн шинжлэх ухаан болон уламжлалт мэдлэгийг хоёуланг нь ашиглаж цаа бугын өвчин болон эрүүл ахуйг хянах ажил орно.

ШИЛЖИЛТИЙН ДҮР ТӨРХ NO.1 10 //

Made with FlippingBook - Online Brochure Maker